АНУ-с захиалсан бараа каргоны компани хариуцдаг тул бараа Монголд буусан тохиолдолд захиалагчийн өгсөн мэдээллийн дагуу каргоны компани холбогдож захиалсан бараагаа өөрийн биеэр очиж авах ёстой.
Хэрэглэгч амралтын өдрүүдэд /бүх нийтийн амралтын өдөр/ захиалга хийсэн тохиолдолд хүргэлтийг ажлын өдөр эхэлснээс хойш 1-3 хоногийн дотор хүргэнэ.
А бүс - Захиалгын дүн 1,000,000₮-с дээш бол хүргэлт үнэгүй, бусад тохиолдолд 10,000₮ байна. Захиалга баталгаажсанаас хойш 1- 3 хоногт хүргэнэ.
Б бүс – Захиалгын дүнгээс үл хамааран 15,000₮ байх ба захиалга баталгаажсанаас хойш 1- 3 хоногт хүргэнэ.
Орон нутаг - Байршлаас хамаарч орон нутгийн унаанд дамжуулж өгөх боломжтой(Хүргэлтийн төлбөр тооцох) ба унаанд дамжуулснаас хойш үүссэн асуудалд "Lisa Ami's boutique" хариуцлага хүлээхгүй гэдгийг анхаарна уу.
Хэрэглэгч захиалсан бараа сэтгэлд нийцээгүй, захиалгаас зөрүүтэй тохиолдолд уг захиалгаа хүлээн авсан цагаас хойш 24 цагийн дотор буцаалтын нөхцөлийн дагуу буцаалт хийж болно.
Хэрэглэгч захиалгыг хэсэгчлэн болон бүрэн цуцлах, барааг өөрчилснөөс үүдэн мөнгөн буцаалт хийх бол хэрэглэгч өөрийн Овог, Нэр, захиалгын дугаар, буцаан олголт авах дансны дугаар зэрэг мэдээллийг 9182-7788, amisboutique16@gmail.com имэйл хаяг руу илгээх бөгөөд захиалгын дугаар, утас, имэйл, хүргэлт хийгдсэн хаяг зэргийг заавал үнэн зөв бичиж илгээнэ. Дээрх мэдээлэл гүйцэд илгээж байж таны буцаан олголт долоо хоног бүрийн пүрэв гаригт хийгдэнэ.
Худалдан авагчаас шалтгаалан бараа гэмтсэн, бохирдсон, чанараа алдсан тохиолдолд, Сав баглаа боодол онгойлгосон, шошго авсан болон эвдэрч гэмтсэн тохиолдолд, буцаалтын мэдээллийг бүрэн дүүрэн илгээгүй тохиолдолд буцаалт хийгдэх боломжгүйг анхаарна уу.
Буцаалттай холбоотой мэдээллийг хэрэглэгчийн 9182-7788 утсаар холбогдож авна.
amisboutique.mn вэб сайтын 'Монгол дахь бэлэн бараа' ангиллаас бараа захиалсан тохиолдолд энгийн хүргэлтийн нөхцөлийн дагуу худалдан авах боломжтой.
amisboutique.mn вэб сайтын 'Америк захиалга' ангиллаас бараа захиалсан тохиолдолд захиалга баталгаажсанаас хойш 1-3 хоногийн дотор Монгол улс руу илгээгдэх бөгөөд тус бараа хүргэлт байхгүй тул каргоны компани холбогдох үед захиалагч өөрийн биеэр очиж бараагаа авна.
Захиалсан бараа олон улсын ачаа тээврийн нөхцөл байдлаас хамааран 10-14 хоног, ачаалал ихтэй үед 15-30 хоног болохыг анхаарна уу.
Бид АНУ-c бараагаа борлуулдаг учир захиалга баталгаажсан өдрөөс хойш агаарын тээшээр 10~14 хоногт Монгол улсад ирдэг. Зарим тохиолдолд тээврийн компани болон хил гаалийн ачааллаас хамааран хугацаа нэмэгдэх тохиолдол байдаг тул та үүнийг харгалзаж захиалга өгнө үү.
Харин Монгол дахь бэлэн бараа цэсээс захиалсан тохиолдолд ажлийн 1-3 хоногийн дотор хүргэлт хийгдэнэ.
Мэдээж мөн.
Бүх барааг Америкийн нэгдсэн улсын томоохон дэлгүүр болон албан ёсны дэлгүүрээс худалдан авдаг.
Тийм учраас та захиалга хийснээс хойш 10~14 хонодог юм.